Монгол орны хоовгоны (Insectа: Trichoptera) судалгаа, ангилал зүйн асуудлууд
Илтгэсэн хурлын нэр: Монгол орны шавьжийн хамгааллын статусын асуудал ба өнөөгийн байдал
Илтгэгч:  Ч.Сувдцэцэг
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2011-04-29
Илтгэлийн хураангуй: Олон Улсын Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансанд бүртгэгдсэн 3 төрөлд
багтах 4 зүйл хоовгон нь одоогийн байдлаар Монгол оронд тэмдэглэгдээгүй бөгөөд
манайд бүртгэгдсэн 186 зүйл хоовгоны ангилал зүй, нэршил, тархалт болоод
оршихуйн статус тодорхой бус байгаа нь хоовгоныг хамгаалах асуудлыг ихээхэн
төвөгтэй болгож байна. Тухайлбал: дээрх
улаан дансанд бүртгэгдсэн Triaenodes tridonata зүйлийн статус нь устсан гэсэн ангилалд байгаа ч Triaenodes tridontus Ross 1938 (АНУ-д тэмдэглэгдсэн одоо байгаа зүйл) гэдэг нэрийг нэршилийн хувьд буруу бичигдсэнээс алдаа
гарчээ. Манайд ховор тохиолддог төрлөөс дурдвал Allomyia, Archithremma,
Aethaloptera, Stactobia, Parasetodes, Brachypsyche, Lenarchus, Halesus,
Stenophylax, Stenopsyche, Neucentropus зэрэг монотип төрлийг нэрлэж болно. Одоогийн
байдлаар нэн ховор, ховор, устаж болзошгүй гэдэг оршихуйн статусыг гаргахад
хүндрэлтэй тал бий боловч Монгол орны хэмжээнд эдгээр 11 монотип төрөл, мөн
дээрх 7 эндемик зүйлийг ховор гэсэн ангилалд багтааж улаан дандсанд бүртгэж
болох юм.
Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ
Түлхүүр үг: