MOOC уламжлалт сургалттай харьцуулсан судалгаа
Илтгэсэн хурлын нэр: Дээд боловсролын шинэчлэл, тулгамдсан асуудал
Илтгэгч:  Ц.Нямсүрэн
Хамтран илтгэгч: [Ч.Мягмаргармаа:M.IT10]
Илтгэсэн огноо: 2015-05-07
Илтгэлийн хураангуй: MOOC сургалтыг 2008 онд
Dave Cormier, George Siemens нар үндэслэжээ[1]. Үүнээс хойш MOOC нь боловсролын
салбарынханы анхаарлыг ихээхэн татсаар байна. 2012 онд New York Times сонинд
“MOOC бол дээд боловсролын ирээдүй, MOOC сургалтын үе эхэллээ” гэж нийтэлжээ[2].
Энэ хугацаанд MOOC-ын талаар сайн, муу багагүй шүүмжлэл гарсаар иржээ.
Тухайлбал, багш оюутны харилцаа хангалтгүй, бодит харилцаа байхгүй, курсыг
бүрэн судлаж дуусгадаг оюутны тоо бага гэх мэт. Гэсэн хэдий ч MOOC-ыг хэд хэдэн
их сургуулиуд болон Coursera [3], edX [4] гэх мэт MOOC хөгжүүлэгчид
санал болгосоор байгаа ба MOOC сургалт эрчимтэй хөгжиж дэлхийн дээд боловсролд
бас нэг шинэ боломж нээж байна. MOOC курсээр байгалийн ухааны хичээлүүдийн
туршилт, лабораторийн ажлыг явуулах боломж багатай гэсэн хэдий ч программчлалын
хичээлд, онцгойлон алгоритмын
хичээлд MOOC курсыг ашиглах боломж бий гэж үзээд Coursera системд профессор
Вики Колвины Компьютерийн үндэс хичээлийн курс, Udemy системд Oxford Royale Academy-ын
Программчлалын хичээл тус тус тавигдсан байгааг судлав. Энэ өгүүлэлд Алгоритм
хичээлээр MOOC курс боловсруулж, МУБИС-ийн Математик - Мэдээлэл зүйн багц
хөтөлбөрөөр суралцаж байгаа 70 оюутанд их сургуулийн Алгоритм хичээлийн
уламжлалт хэлбэрийг MOOC сургалтын хэлбэртэй хослуулан зааж туршилт судалгаа
хийсэн бөгөөд түүний үр дүнг танилцуулсан болно.
Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ
Түлхүүр үг:Хавсаргасан файл:
20. MOOC sudalgaa_2015_5_7.pptx;