Азийн орнуудын мэргэжлийн англи хэлний өнөөгийн хөгжил
Илтгэсэн хурлын нэр: Их Сургуулийн оюутнуудад англи хэл заах нь
Илтгэгч:  Н.Мөнхбаяр
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2017-01-20
Илтгэлийн хураангуй: Англи хэлийг заах үүрэг, англи хэл дэлхийн улсуудын нийгмийн харилцаанд гүйцэтгэж буй үүргээр ангилахад өргөжсөн тойрог буюу англи хэлийг гадаад хэлний үүрэг зориулалтаар сурч судалдаг орнуудын тоонд ордог Хятад, Япон, Тайвань, Монгол зэрэг Азийн орнуудын мэргэжлийн англи хэлний сургалтын онцлог, багшлах хандлага, сургалтын бодлого, тулгамдаж буй асуудлууд зэргийг онцлон үзэв. Мэргэжлийн англи хэлний хөтөлбөр болон материал сурах бичгийн талаар дурдсан. Монгол улсын засгийн газраас бүх шатны боловсролыг олон улсын түвшинд хүргэнэ гэж заасантай уялдуулан дээд боловсролын салбарын мэргэжлийн англи хэлний сургалт хөгжиж байна. Мэргэжлийн англи хэлний сургалтаар хэлний 4 чадварыг зэрэг хөгжүүлэхийн зэрэгцээ ирээдүйн ажлын байранд өрсөлдөх чадвар, нийгмийн шаардлагатай нийцүүлэхийн тулд орчуулах чадварыг түлхүү заахыг илүүд үзэх болсон. Энэхүү илтгэлдээ Азийн орнуудын мэргэжлийн англи хэлний сургалтыг өөрийн Монгол орны их сургуулиудын мэргэжлийн англи хэлний сургалтын бодлоготой харьцуулан харуулахыг зорилоо.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #бизнесийн англи хэл #мэргэжлийн англи хэлний хэрэгцээ