Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Бүтээлийн сан ба оюутны өөрийн үнэлгээ

Илтгэсэн хурлын нэр: Сургалтын чанар боловсролын хөгжилд

Илтгэгч:  Б.Мөнх-Эрдэнэ

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2013-04-26

Илтгэлийн хураангуй:

Үндэслэл :

Аливаа үнэлгээг бодитой болгоход багшийн төдийгүй оюутан залуусын оролцоо чухал нөлөөтэй байдаг. Иймээс үнэлгээнд багш, оюутан залуус  хэрхэн оролцохыг тодруулах нь чухал. Оюутны бүтээлийн санд үнэлгээ хийхэд  оюутны  өөрийн үнэлгээ чухал байр суурь эзэлдэг, тэд ч үнэлгээнд биечлэн оролцох сонирхолтой байдаг байна. Суралцагч өөрийгөө үнэлснээр сурах үүрэг хариуцлагаа улам ухамсарлаж, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэл хандлага нь улам өсдөг. Иймээс оюутны хөгжлийн гол үндэс болсон өөрийн үнэлгээг ашиглах, хэрхэн яаж ашиглах вэ? гэдэг асуудал бидний өмнө тулгарч байна.  

Зорилго: Оюутны бүтээлийн сангаар  өөрийн үнэлгээг тооцох боломж нөхцөлийг судлах, турших зорилго тавьсан юм.

Зорилт:

  • Бүтээлийн сан, үнэлгээний талаарх ном зохиолтой танилцах

  • Бүтээлийн сангаар өөрийгөө үнэлэх, дэвшилтэд санаа дэвшүүлэх

Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг:

Илтгэл нэмсэн: Б.Мөнх-Эрдэнэ