Дауны синдромтой тамирчдын эрүүл мэнд, бие бялдрын үзүүлэлтийг “тhp2”-гээр хэмжсэн үнэлгээнд хийсэн дүн шинжилгээ
Илтгэсэн хурлын нэр: Бие бялдрын хүмүүжил олимпийн боловсрол
Илтгэгч:  Л.Туяа
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2015-11-20
Илтгэлийн хураангуй:
Хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн 30 дугаар зүйл заалтанд нийтэд
зориулсан спортын бүх төрлийн арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аль
болох бүрэн хэмжээгээр оролцуулах явдлыг дэмжих талаар тусгагдсан байдаг. Оюуны хөгжлийн
бэрхшээлтэй хүнд зориулагдсан тусгай олимп олон улсын хэмжээнд зохион
байгуулагддаг. Манай улсаас АНУ-ын
Лос-Анжелес хотноо 2015 онд зохион байгуулагдсан тусгай олимпийн зуны наадамд
спортын 4 төрөлд 16 тамирчин оролцохоор бэлтгэгдсэн. Үүнээс оюуны бэрхшээлтэй
жудо бөхийн шигшээ тамирчдад эрүүл мэнд, бие бялдрын үзүүлэлтийн үнэлгээг
тогтоож бие бялдрын чанаруудад гарч байгаа өөрчлөлтийг судлах, бэлтгэл
сургалтын ачааллыг хянаж эрчимжүүлэх улмаар Олимпод амжилтаа ахиулахад туслаж
дэмжих боломжийг судлахыг зорилоо.