Монгол орны хоовгоны (Insecta: Trichoptera) судалгаа
Илтгэсэн хурлын нэр: Биологи-Хөдөө Аж Ахуйн Салбарын “Хүрэл тогтоот-2013”
Илтгэгч:  Ч.Сувдцэцэг
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-10-11
Илтгэлийн хураангуй: Одоогийн байдлаар манай оронд 16 овогт хамаарагдах 69
төрлийн 201 зүйлийн хоовгон тэмдэглэгдээд байна. Зүйлийн тархалтыг аймгаар харуулж, ДНХ баркодоор генийн сан үүсгэсэн зүйлийг тодотгов. Ихэнх зүйлийн
тэмдэглэгээг “Монгол Орны Усны Шавжийн Судалгаа” төсөл (2003-2011), зарим зүйлийг
“Хөвсгөл” төсөл (2002-2006) – ийн
цуглуулсан дээж материал болон хэвлэлийн мэдээ баримтыг үндэслэн жагсааж
гаргав. Монгол орны хоовгон нь төв Азийн тархалтын ерөнхий хэв шинжийг
харуулсан ба 2 эндемик зүйлтэй, мөн
тэмдэглэгдсэн зүйлийн талаас илүү хувь нь Хөвсгөл аймагт тархаад байна. ДНХ-ийн дарааллын “сан” үүсгэсэнээр
морфологийн хувьд ялгаж болохооргүй зүйлийг молекулын түвшинд ялгаж Монголын
хоовгоны төрөл зүйлийг судлахад түлхэц болохоос гадна элбэг тархалттай
зүйлүүдийн авгалдайг экологийн судалгаа болон биомониторингийн программд
ашиглаж болно.
Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ
Түлхүүр үг: