Боловсролын бодлогын талаар хийсэн судалгааны санаа
Илтгэсэн хурлын нэр: Шинэ зууны багшийн чадамж
Илтгэгч:  Ш.Ичинхорлоо
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-05-09
Илтгэлийн хураангуй: Тус илтгэлд боловсролын бодлого нь монгол хүний хөгжлийг дэмжсэн байх тухай санаа дэвшүүлсэн. Улсын болон хувийн 6 их дээд сургуулийн 120 оюутнаас судалгаа авч оюутан сурагчдын зөв төлөвшил, харилцааны соёл, бие даах чадварыг хөгжүүлэх, мөн багш нарын мэдлэг ур чадвар харилцаа ёс зүй зэрэгт анхаарах хэрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн. Боловсролын бодлого нь боловсролын зорилго, агуулга, багш, суралцагч, арга технологи, үнэлгээтэй холбогдож ямар байх талаар зохих санаанууд дэвшүүлсэн. Тухайлбал, боловсролын агуулгын талаар баримтлах бодлого нь монгол үндэсний соёл уламжлалыг өөртөө агуулсан, нийгмийн олон янзын бүлэг давхаргын хэрэгцээг тусгасан, дунд ахлах ангийн сурагчдад авъяас чадвараа хөгжүүлэх, ажил мэргжэлээ сонгоход чиглэсэн сонгон судлах интеграци хөтөлбөрүүдтэй байх, дэлхийн түвшин рүү ойртсох байх тухай өгүүлсэн.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #монгол хүний хөгжил #багш #боловсролын агуулга #суралцагч #боловсролын бодлого #боловсролын зорилго