Багшийн ажлын байрандаа хөгжих боломж
Илтгэсэн хурлын нэр: тэнхимийн эрдэм шинжилгээний бичиг
Илтгэгч:  Л. Нарангэрэл
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-05-16
Илтгэлийн хураангуй:
Орчин
цагийн Монголын нийгэмд бие даан сурч,ажиллах, амьдрах чадвар бүхий иргэн төлөвшүүлэхэд
чиглүүлэгч, зохицуулагч
гол хүч нь багш юм. Иймээс энэ эрхэм үүргийг гүйцэтгэгч багш нь төр нийгмийн
өмнө хуулиар хүлээсэн үүргээ ухамсарласан тэргүүн эгнээнд хөгжсөн сэхээтэн байх
хэрэгцээ,шаардлага зайлшгүй гарч ирж байна. 21-р зууны хөгжлийн гол онцлог нь мэдлэгт суурилсан эдийн засаг, шинжлэх ухаанд
тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршдог. Дэлхийн улс орнууд
иргэдийнхээ сурах хүсэл зориг, хэрэгцээг илүүтэй анхаарч, хүн хүний онцлог
шинж, арга барилын ялгаа, хэрэгцээ чадамжийг анхааран түүнийг хангах, боловсрол,
мэргэжил эзэмшүүлэхийг зорьж байна. Энд боловсролын чанарын асуудал чухал байр
суурь эзэлнэ. Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ