Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Developing students' sustainability literacy in the English for Academic Purposes Classroom

Илтгэсэн хурлын нэр: Их дээд сургуулийн хэлний мэргэжлийн бус ангийн англи хэлний сургалтын өнөөгийн байдал, МУБИС-ийн ГХТ, МУИС, ШУТИС

Илтгэгч:  Б.Тунгалаг

Хамтран илтгэгч: [Б.Болортуяа:H.FL19]

Илтгэсэн огноо: 2015-05-09

Илтгэлийн хураангуй:

Хураангуй

 ЮНЕСКО-оос “Тогтвортой хөгжлийн боловсрол 10 жил (2005-2014)” аян зарлаж, “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын үзэл санааг дээд боловсролын сургалтын агуулгад аль болох хурдан хугацаанд нэвтрүүлэн, энэ чиглэлийн судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, ялангуяа, багш бэлтгэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх ажлыг “Тогтвортой хөгжил”-ийн загварын үүднээс  эргэн харж, шинэчлэх шаардлага тулгараад байгаа билээ. Үүнтэй уялдуулаад энэхүү өгүүлэл нь их, дээд сургуульд судалж буй Эрдмийн англи хэлний сургалтын агуулга, хөтөлбөрийг “Тогтвортой хөгжихүйц боловсрол”- ын үзэл санаанд тулгуурлан шинэчилж, тогтвортой хөгжихүйц бичиг үсгийн боловсрол олгох боломжийг судалж, туршсан судалгааны үр дүнг танилцуулахад чиглэсэн билээ. Тогтвортой хөгжихүйц бичиг үсгийн боловсрол гэдэг нь хүн ба нийгэм хоорондын харьцаа, тэдгээрийн байгальтай харьцах харьцаа, холбоо хамаарлыг тайлбарласан өргөн ухагдахуун юм. Өөрөөр хэлбэл, нийгэмд гарч буй өөрчлөлтүүдийг ойлгож хүлээн авч, эргэцүүлэн бодож, өөрийн дүгнэлт гаргахад шаардагдах мэдлэг, чадваруудыг тодорхойлоход энэ ухагдахууныг хэрэглэсэн болно. Тогтвортой хөгжихүйц бичиг үсгийн боловсролыг эзэмшиж, амьдрал ахуйдаа хэрэглэх нь өнөөгийн болон хойч үеийнхний амьдралыг дэмжих, хүрээлэн буй орчиндоо эерэгээр нөлөөлж, өөрийн болоод бусдын хийсэн буруу үйлдлүүдэд шүүмжлэлтэй хандах чадвар, дадлыг бий болгоно. Энэ нь оюутныг өөрийн амьдран буй нийгэмтэйгээ зүй ёсоор харьцаж, улмаар нийгмээ тогтвортой байлгахын төлөө өөрийгөө болоод өрөөлийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулж чадахуйц бичиг үсгийн боловсролтой болгон төлөвшүүлэх явдал юм.

Түлхүүр үг: тогтвортой хөгжихүйц бичиг үсгийн боловсрол, 21 дүгээр зууны чадамж, эрдмийн англи хэлний сургалт