Ээлжит хичээлийн үнэлгээг сайжруулах асуудалд
Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ОУЭШХ
Илтгэгч:  Д. Эрдэнэтуяа
Хамтран илтгэгч: [Д.Батзаяа:K.NS08]
Илтгэсэн огноо: 2016-05-04
Илтгэлийн хураангуй: Сургалтын эцсийн үр дүн нь суралцагчдын мэдлэг, чадвар эзэмшилт, хөгжил
төлөвшлөөр үнэлэгдэнэ. Иймд үүнийг үнэлж дүгнэх нь сургалтын үйл явцын нэг
хэсэг төдийгүй технологийн үндсэн элементүүдийн нэг юм. Нөгөө талаас
суралцагч амжилттай суралцах үндсэн хөшүүрэг болдог тул суралцахуйн орчин үеийн
онол, хуульд нийцүүлэн өөрчлөгдөх нь зүй ёсны хэрэг юм. Өмнөх жилүүдэд оюутны бие даасан ажлын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийхэд
төдийлөн хангалттай биш байгаа тул энэ асуудлыг шийдэж болох юм гэж таамаглаад
үнэлгээний рубрикийг боловсруулсан. Энэхүү өгүүлэлд бага боловсролын багшийн ангид
7-р улиралд сонгон судлах “Хэрэглээний програмын сан” хичээлийн агуулга, арга зүйд
үнэлгээний рубрикийг ашиглан, туршсан үр дүнгээ харуулахыг зорилоо.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #суралцагч #багш