"Бүтээгч" багшийн хөгжил, төлөвшлийг дэмжих төсөлт ажлын үнэлгээний асуудал
Илтгэсэн хурлын нэр: "Монгол хэл, уран зохиолын хичээлийн сургалтын өнөөгийн байдал, цаашдын зорилт"
Илтгэгч:  Б. Булган
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-04-18
Илтгэлийн хураангуй:
Оюутныг өөрийгөө
хөгжүүлж, төлөвшүүлэх, өөрийгөө үнэлэх арга зүйд сургахад багшийн арга зүй нэн чухал
тул багш бэлтгэх сургуулийн багш нар багшлахуйдаа арга зүйн шинэчлэл хийх
шаардлагатай байна. Хичээлийг төсөлт
ажил хэлбэрээр зохион байгуулснаар оюутнууд төсөлт ажлын үе шат бүрд уян хатан
чадваруудыг эзэмшиж, цаашид амжилттай суралцахад нь хөтөч болно. Бие дааж болон
багаар ажиллан, хамтдаа мэдлэг бүтээж суралцсаар ирсэн оюутан ирээдүйд бүтээгч
багш болон төлөвшиж, боловсролын шинэчлэлийг гардан бүтээлцэнэ.