"Монгол Алтайн нурууны уулс дотоодын хотгорын ландшафтын дотоод ялгаа”
Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ийн БУС-ийн эрдэм шинжилгээний бага хурал
Илтгэгч:  Ц.Сэр-Од
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-04-20
Илтгэлийн хураангуй:
Монгол орны өргөн уудам нутгийн гуравны
хоёр орчмыг уулархаг газар эзлэх бөгөөд тэдгээр уул нуруудыг уудам хотгорууд зааглан
оршино. Алтай, Хангай мэтийн томоохон уулт тогтолцооноос гадна дээрх уулсын
дотоод дахь салбар эгнээ уулсыг хотгорууд тусгаарлан байх нь түгээмэл ажээ. Их
нууруудын хотгор, Нууруудын хөндий, Үүрэг, Ачит, Цэцэг, Ихэс, Алаг нуурын
хотгорууд, Баруун хуурай, Захуй, Зарман зэрэг томхон хотгорууд нь чухамдаа
Монгол орны баруун, баруун өмнөт хэсэгт оршино. Эдгээр хотгорууд нь оршилт,
гадаргын төрх байдал, хэмжээ, хэлбэрийн хувьд янз бүр боловч цөм тектоник
гаралтай буурц хотгорууд юм.