Албан бус, насан туршийн боловсролын төвийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийн хэрэгжилтийн судалгаа
Илтгэсэн хурлын нэр: Боловсролын үйлчилгээний чанар, үр өгөөж МУБИС-ийн 14 дэхь ОУЭШ-ний хурал
Илтгэгч:  Б.Хонгорзул
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2019-05-06
Илтгэлийн хураангуй: Уг илтгэл нь МУ-д насан туршийн боловсролын үйлчилгээг
олон нийтэд хүргэж буй үндсэн байгууллага болох албан бус, насан туршийн
боловсролын төв, нэгжид ажиллаж буй багшийн үйл ажиллагааны цар хүрээ,
хүртээмж, түүний үндсэн чиг үүргийн талаар авч үзсэн. Ингэхдээ бид багшийн
ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн болон нэмэлт чиг үүргийн өөрчлөлт
шинэчлэлтийг авч үзэхийн сацуу өнөөгийн багш нарын ажлын гүйцэтгэл,
хэрэгжилтийн байдлыг судлан, тэдний ажлын ачаалал, гүйцэтгэлийн хэлбэрүүдийг
тодорхойлсон юм. Уг үр дүнд тулгуурлан бид цаашид албан бус, насан туршийн
боловсролын төв, нэгжийн багшийн ажлын байрны тодорхойлолт, багшийн ажлыг үнэлж
дүгнэхэд баримтлах журам зэрэгт нэмэлт өөрчлөлт, шинэчлэл хийхэд шаардлагатай
баримт мэдээ, эх сурвалжийн эхлэл тавигдах практик ач холбогдолтой юм. Уг судалгааг бид нийслэлийн албан бус насан туршийн
боловсролын 5 төвийн 20 багшийн өдөр тутмын үйл ажиллагааг ажиглан, ажлын
ачааллалд нөлөөлсөн хүчин зүйлсийг илрүүлэх ярилцлагыг зохион байгуулсан. Үүний
үр дүнд багш ажлын байрандаа өдөрт 9, 7 хоног буюу ажлын 5-н өдөрт 13 ажлыг гүйцэтгэж байна. Багш нар өдөрт
хичээл заахдаа хамгийн их цагийг зарцуулж байна. АБ-НТБТ-д багш нар ажлын байран дээрээ ажиллах тохилог
танхим, сургалтын өрөө байхгүй байгаа нь багшийн бүтээлч үйл ажиллагаанд саад
учруулж байна гэж үзсэн бөгөөд үүний үр дүнд ажиллах багшийн тоо цөөн, багшийн
хүрэлцээгүйгээс байдлыг үүсгэж улмаар ажиллаж буй багш нарын хувьд илүү цагаар хичээл заах үзэгдэл
нь тэдний ачааллыг механикаар нэмэгдүүлдэг байна.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #насан туршийн боловсролын төв #насан туршийн боловсролын багш #насан туршийн боловсролын ажил мэргэжлийн онцлог