Монгол улс дахь Буддын шашны нийгмийн ажлыг судалсан нь
Илтгэсэн хурлын нэр: Нийгмийн ажил-Нийгмийн сайн сайхан байдалд ОУЭШХ
Илтгэгч:  Н.Оюут-Эрдэнэ
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2017-05-04
Илтгэлийн хураангуй: ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ: Монгол
улс дахь буддын шашны нийгмийн ажлыг судалсан нь Монголын
соёлд хүн хүндээ туслах, харилцан туслалцах соёл уламжлал гүн гүнзгий шингэсэн
байдаг. Харин нийгмийн ажил нь ажил мэргэжлийн нэг салбар гэсэн утгаараа 1990-ээд
оны дунд үеэс Монголд хөгжсөн билээ. Сүүлийн жилүүдэд улс орнуудад нийгмийн ажлын альтернатив арга хандлага
байгааг судлах болж энэ хүрээнд Буддын шашинтай орнуудын нийгмийн ажлын
онцлогийг судалж тодорхойлох Японы Шукутоку Их Сургуулийн дэргэдэх Олон Улсын
Нийгмийн Ажлын Азийн Судалгааны Институтаас хэрэгжүүлсэн Буддист нийгмийн ажлын
судалгааны төслийн хүрээнд хийгдсэн Монголын судалгааны үр дүнгээс энэхүү
илтгэлд танилцуулахаар бэлтгэлээ. МУБИС-ийн нийгмийн ажлын судалгааны баг Монгол
улс дахь бурханы шашны нийгмийн ажил ямар онцлогтой болохыг, энэ нь мэргэжлийн
нийгмийн ажилтай юугаараа төстэй болон ялгаатайг судалж тодорхойлсон. Буддын
шашны нийгмийн ажлын судалгааг чанарын судалгааны аргыг ашиглан
Монголын дөрвөн бүс нутгийн 20 сүм хийдийн 24 лам нараас судалгаа авсан. Монголд Буддын шашны нийгмийн ажил өвөрмөц хэлбэрээр оршин тогтнож хүмүүс болон
нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж байна. Буддын шашны хийд, лам
нар нийгмийн хэм хэмжээ, ёс суртахууныг дээшлүүлэх, уламжлал соёлоо хадгалах,
хамгаалах чиглэлээр нөлөө бүхий үүрэг гүйцэтгэж байна. Судалгааны үр дүнд
Монголын нийгэмд гүйцэтгэж буй буддын шашны лам нар, сүм хийдийн үүрэг оролцоо
нэлээд байгааг илрүүлсэн. Харин олон нийтийн энэ талаарх ойлголт Христийн шашны
сүм хийдүүдийн үүрэг оролцооны талаарх ойлголттой харьцуулахад бага байдаг
учраас олон нийтэд мэдээлэх шаардлага байна гэж үзлээ. Судалгааны үр дүнд
мэргэжлийн нийгмийн ажилтай зэрэгцэн альтернатив байдлаар Буддын шашны нийгмийн
ажил оршин тогтнож байна гэж дүгнэсэн.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #Нийгмийн ажил #Буддын шашны нийгэм хүмүүнлэгийн үйл ажиллагаа