Мэдээлэл зүйн хөтөлбөрийн баримтад хийсэн судалгааны үр дүн
Илтгэсэн хурлын нэр: ММТ-2015
Илтгэгч:  Б.Норжинбуу
Хамтран илтгэгч: [Д.Цэдэвсүрэн:M.IT01]
Илтгэсэн огноо: 2015-05-01
Илтгэлийн хураангуй: Энэхүү өгүүлэлд мэдээлэл зүйн боловсролын стандартыг практикт хэрэгжүүлэх
үүрэг бүхий мэдээлэл зүйн хөтөлбөрийн өргөсөл гүнзгийрлийг 6-12 дугаар ангийн хөтөлбөрийн жишээн дээр Портерийн
загвараар шинжлэн судалж үр дүнг авч үзлээ. Манай улсын Мэдээлэл зүйн боловсролын стандарт (Бага дунд боловсрол. Мэдээлэл зүйн боловсрол, MNS 5420-7:20048, 2005) болон
мэдээлэл зүйн сургалтын хөтөлбөр (Ерөнхий
боловсролын 12 жилийн сургуулийн X-XII ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр,
зөвлөмж,
2012) нь агуулга, зорилгын хувьд нилээд ялгаатай
боловсруулагдсан байдгаас уг хичээлийн сурах бичиг, багшийн ном, дидактик
материал боловсруулах ажилд болон түүнийг практикт хэрэгжүүлэх багш нарт багагүй
хүндрэл учруулдаг. Тиймээс мэдээлэл зүйн хөтөлбөрийн агуулгын өргөсөл, гүнзгийрэл
ямар байгаа, энэ нь ерөнхий боловсролын түвшинд сурагчдад мэдээлэл холбоо
харилцааны технологийн суурь мэдлэг, хэрэглээний чадвар олж авах боломжтойгоор
тодорхойлогдсон эсэхийг үнэлэх, үр дүнг мэдээлэл зүйн боловсролын шинэчлэлийн
хүрээнд авч үзэхэд уг судалгааны ажлын практик ач холбогдол оршиж байгаа юм.
Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ
Түлхүүр үг: