Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Хүнд нөхцөл дэх хүүхдэд чиглэсэн үйлчилгээний өнөөгийн байдал ба хүний нөөцийн менежментийн шинэчлэлийн хэрэгцээ

Илтгэсэн хурлын нэр: Багш боловсролын хөгжил 2013

Илтгэгч:  Б.Мягмарсүрэн

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2013-05-10

Илтгэлийн хураангуй:

Abstract

One way to improve service quality for the children who live under difficult circumstances is to improve human resorce management in social welfare system. To identify appropriate human resource management and its retention, I analyzed legal environment of welfare service for the children. As a result of me research, I was  able to recommend some innovations of human resource management.This report is written based on research findings and recommendations arise from the research.Хүүхдийн асуудлыг нийгмийн халамжаар дамжуулан хэрхэн шийдвэрлэх вэ?

Үүнийг менежментийн шинэчлэлээр дамжуулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл менежментийг дан ганц бизнесийн байгууллагад холбогдох зүйл гэж ойлгох явцуу хандлагыг арилгаж, төрийн захиргаа үйлчилгээний байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн менежментэд анхаарах цаг болсныг илэрхийлэхийг хүсч байна.

 Манай улсын  Нийгмийн халамжийн салбарын хөгжил нь хүний нөөцийн менежментээс эхэлнэ гэж үзэж байна. Хүний нөөцийн менежментийг сайжруулснаар хүнд нөхцөл дэх хүүхдийг тэтгэвэр тэтгэмж авдаг иргэдийн нэг биш, томчуудын нөмөр нөлөөнд байдаг хэн нэгэн гэж үзэлгүйгээр тэдэнд чиглэсэн үйлчилгээг хувь хүн, гэр бүл, нийгэмд суурилан зохион байгуулах боломж бүрдэх юм. Нийгмийн халамж гэхээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэвэр тэтгэмж төдийхнийг бодож төсөөлж байсан үе саяхан. Гэвч эдүгээ нийгмийн халамжийн үйлчилгээ нь үйлчлүүлэгчдэд бэлэн мөнгө олгохоос илүүтэйгээр үйлчилгээнд чиглэсэн олон улсын хөгжлийн чиг хандлага руу шилжиж байгаа нь хүний нөөцийн менежментийн хөгжлийн хэрэгцээг бий болгож байна.

Тус илтгэлд хүүхдэд чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээ, эрх зүйн орчинд анализ хийж, үйлчилгээ үзүүлдэг хүний нөөцийн менежментийн  бүрдүүлэлт, тогтвортой байдалд дүн шинжилгээ хийн, шинэчлэлийг санал болгов. 

Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ

Түлхүүр үг: #шинэчлэл #халамжийн үйлчилгээ #хүний нөөцийн менежмент

Илтгэл нэмсэн: Б.Мягмарсүрэн