Хүүхэд бүрийг хөгжүүлэх чадвартай багш бэлтгэх асуудалд
Илтгэсэн хурлын нэр: Математиек байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, %ийдпэл% арга зам
Илтгэгч:  Ц.Пагмасүрэн
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2015-02-13
Илтгэлийн хураангуй: Хураангуй Байгалийн ухааны хичээлийн үндсэн арга зүй нь судалгаанд
суурилсан суралцахуйюм. Энэ нь суралцагчдын судалгаа хийх болон багаар хамтран
ажиллах чадварыг хөгжүүлдэг.Тиймээс багшидэнэ арга зүйг эзэмшүүлэх нь чухал юм.Энэ
зорилгоор 2011 оноос судалгаанд суурилсан суралцахуйн бодит жишээн дээр
суурилсанхөтөлбөр боловсруулан мэргэжлийн дидактикийн сургалт болон багш нарын
мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт хичээл заан туршлаа. Багш нар сургалтын үр
дүнд сэтгэл хангалуун байсан бөгөөд сургалт сонирхолтой байсан бөгөөд эндээс
олон шинэ зүйлийг сурч мэдлээ хэмээн онцолж байлаа. 2014 оны 12 дугаар сард Биологи
байгаль шинжлэлийн гуравдугаар ангийн 29 оюутны бичсэн “Туршилтай хичээлийн арга зүй” дүгнэлт-эргэцүүлэмжид
анализ хийж үзэхэд оюутнууд судалгаанд суурилсан суралцахуйн арга зүйг сайн
ойлгосон болох нь харагдаж байлаа. Иймд багш бэлтгэдэг сургуулийн мэргэжлийн
дидактикийн хичээл болон багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт семинарыг ийм хөтөлбөрөөр
зохион байгуулах нь багшийн мэргэжлийн хөгжилд чухал ач холбогдолтой хэмээн
үзэж байна.
Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: