Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Англиар ярьж сургах асуудалд

Илтгэсэн хурлын нэр: Гадаад хэлний сургалт: зэрэгцүүлсэн хэл зүй, заах аргын тулгамдсан асуудлууд. /ГХС-ийн 20, ОХУЗТ-ийн 60 жилийн ойд зориулсан ОУЭШХ/

Илтгэгч:  Д.Өлзийжаргал

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2013-10-07

Илтгэлийн хураангуй: Ярианы англи хэл гэдэг нь тухайн хэлээр ярьдаг хүмүүсийн хувьд ч хамгийн түрүүнд сурах ёстой зүйл юм. Харин бусад орны буюу гадаад орны хүмүүст ярианы англи хэл заахад дагаж мөрдөх ёстой хэдэн аргыг мэдэж хэрэглэх нь зүйтэй. Ярианы англи хэлийг тухайн хэлний орчинд амьдарч байгаа эсэхээс шалтгаалахгүй бүх насныханд зааж болох талтай.Зарим хүмүүс уншлагад суурилан ярианы хэлд суралцдаг байхад зарим нь сонсох дасгал ажиллан ярианыхаа чадлварыг дээшлүүлж байна.
Ярианы англи хэлэнд сургах үр өгөөж бүхий дараах аргууд байна. Үүүнд: 1/Даган давтуулах, 2/Харилцан яриа, 3/ Орчуулга, 4/ Орчин бүрдүүлэх
Мөн интернет орчинд англи хэлний ярианы чадвараа дээшлүүлж болно.
1/ Үгийн сүлжээ, үг таах болон  тоглоом зэргийг ашиглан сурах нь илүү сонирхолтой байдаг. Энэ нь 2 дахь албан ёсны хэл болгон ашиглаж буй манай орны хувьд илүү дөхөмтэй байдаг.
2/ Англи хэл сурч буй хүмүүст англи хэлтэн хүмүүстэй харьцаж тэднийг сонсож харьцахад интернет орчинг ашиглах нь хамгийн сайн арга байдаг.
3/ Тухайн хэл дээр сонсох дасгал хийх нь ярьж сурахад маш их үүрэг гүйцэтгэдэг.
4/ Унших чадвар нь мөн хөгжүүлэх ёстой чадваруудын нэг бөгөөд уншиж ойлгож чадаж байж сайн ярьж сурна...
Дүгнэлт: Англи хэлний ярианы чадварт сургахад нэн түрүүнд орчин бүрдүүлэх шаардлагатай.  Хичээл дээрээ аль болохоор монголоор яригүй байх хэрэгтэй. Бүх командуудаа англиар өгч занших нь маш чухал...

Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ

Түлхүүр үг: #интернет орчин ажиллах #харилцан яриа #ярианы урсгал #ярианы англи хэл #дагуулж хэлүүлэх

Илтгэл нэмсэн: Д.Өлзийжаргал