Багшийн хүйсийн харьцаа сургалтын үйл ажиллагаанд нөлөөөлж байгаа нь
Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ийн ГХС-ийн багш нарын 2014 оны эрдэм шинжилгээний ээлжит бага хурал
Илтгэгч:  Ц.Даваабаяр
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-04-25
Илтгэлийн хураангуй: Бид илтгэлдээ ЕБС-ийн багш, багшийн мэргэжлээр суралцаж буй оюутан, сурагчдын хүйсийн харьцаанд статистик судалгаа хийж үзэхэд "хүйсийн тэгш байдлыг хангах" тухай үндэсний хөтөлбөрийн биелэлт хангалтгүй байгаад дүгнэлт хийсэн юм. Юуны өмнө багш нарын болон багш мэргэжлээр суралцаж буй оюутны хүйсийн харьцаа илт алдагджээ. Энэ нь сурагчдад төдийгүй сургалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа нь багш, сурагч, оюутны дунд явуулсан судалгаагаар тогтоогдож байна. Иймээс жендерийн мэдрэмжтэй сургалтын агуулга, аргазүй, хэрэглэгдхүүн боловсруулах зарим асуудлыг хөндсөн болно.
Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #хүйсийн мэдрэмж #хүйсийн үнэлэмж #хүйс #хүйсийн мэдрэг шинж #хүйсийн харьцаа