“Аэробик гимнастикчдын үсрэлтийн үзүүлэлтэд биеийн байрлал нөлөөлөх нь”
Илтгэсэн хурлын нэр: Монголын Үндэсний Олимпийн Хорооны эрдэм шинжилгээний бага хурал
Илтгэгч:  Б.Номин
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2012-11-27
Илтгэлийн хураангуй: Аэробик гимнастик нь
тамирчнаас бие бялдрын ерөнхий ба тусгай чанарууд болон гоо зүйн мэдрэмж
шаарддаг онцлогтой бие даасан спорт юм. Аэробик гимнастикчид (17-25
нас) дээш үсрэлтийг олон хувилбараар зохиомжит
дасгалын явцад гүйцэтгэдэг тул тэдгээр үсрэлтүүдийн өндөр ба хүчдэлийг агаарт
гүйцэтгэж буй хөдөлгөөний үйлдлээс нь хамааруулан судлахыг зорисон билээ.Аэробик
гимнастикийн үсрэлтийн техникийн агаарт гүйцэтгэх хөдөлгөөний үйлдэл нь
үсрэлтийн өндрийг бууруулж байгаа боловч нарийн төвөгтэй үйлдэл нь тамирчнаас
хүч чармайлт илүү шаардаж байгаа тул хөдөлгөөний эв дүйн чанар болон орон зай
цаг хугацааг мэдрэх чадварыг хөгжүүлэх замаар үсрэлтийн өндрийг нэмэгдүүлж
болох юм. Тамирчнаас гарч буй хүчдэл чухал нөлөөтэй байгаа нь хурд хүчны
хосолмол чанарын хөгжил үсрэлтийн өндөрийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх
боломтой гэсэн дүгэлтэнд хүрсэн.