Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Оюутны бие даасан ажлыг чанаржуулах боломж

Илтгэсэн хурлын нэр: АРБС-ЭШХ

Илтгэгч:  Д. Эрдэнэтуяа

Хамтран илтгэгч: [Д.Батзаяа:K.NS08]

Илтгэсэн огноо: 2015-04-17

Илтгэлийн хураангуй:

Kредит системд шилжсэнтэй холбогдуулан оюутны бие даасан ажлыг үнэлэх үнэлгээ өөрчлөгдсөн.  Өмнө нь оюутны бие даасан ажил үнэлгээнд 30 хүртэлх оноог эзэлдэг байсан бол кредит системд шилжсэнээр 50-60 хүртэлх оноог цуглуулах боломжтой болон өөрчлөгдсөн.

  Иймд оюутны сурлагын чанарт нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг нь оюутны бие даасан ажиллагаа болоод байна. Үүнтэй холбоотойгоор багш бид оюутныг хэрхэн бие даан хөгжүүлэх, хэрхэн үнэлэх талаар өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгтэй байгаа юм.  

Энэхүү судалгааны ажлаар МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн бага ангийн багшийн 4-р курсийн оюутнуудын 2016-2017 оны хичээлийн жилийн I улиралд судалсан “Хэрэглээний програмын сан ” хичээлийн бие даалтын ажлын гүйцэтгэлд үнэлгээний рубрикийг ашиглан анализ хийсэн үр дүнг тусгав

Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #Оюутан #багш

Илтгэл нэмсэн: Д. Эрдэнэтуяа