Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Монголын ардчилсан холбооны үүсэл, түүний үйл ажиллагаа

Илтгэсэн хурлын нэр: НХУС-ийн Түүхийн тэнхимийн эрдэм шинжилгээний хурал

Илтгэгч:  М.Шолпан

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2016-01-21

Илтгэлийн хураангуй:

Монголын ардчилсан холбооны үүсэл, түүний үйл ажиллагаа 
Монгол оронд 1980-аад оны сүүлчээр олон нийтийн идэвх санаачилга өсөн нэмэгдэж, нэг хүсэл зорилгоор нэгдэн нийлж, санал бодлоо хуваалцан ярилцаж, үйл ажиллагаагаа төлөвлөн далд болон ил хэлбэрээр явуулж байсан "Ардчилсан хөгжлийн төлөө" хөдөлгөөн, "Шинэ үе" бүлгэм, "Орчлон" клуб гэх зэрэг олон клуб, бүлгэм, хөдөлгөөн, холбоо байгуулагдсаны нэг нь Монголын ардчилсан холбоо (МоАХ) юм. 
МоАХ нь төр, засгийн бодлогыг шүүмжилж, улс орныхоо төлөө өөрсдийн үзэл санаа, дуу хоолойг төр засгийн удирдлагууд болон ард түмэндээ хүргэхийн тулд ухуулга хуудас наах, уулзалт ярилцлага хийх, жагсаал цуглаан зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулж байжээ. МоАХ нь Монгол Улсад ардчилсан шинэ тогтолцоог бий болгож, хүмүүнлэг нийгэм байгуулах их үйлсдээ улс төрийн шинэ хүчнүүдийг манлайлж, улмаар олон намын тогтолцоог бүрдүүлж, улс төрийн олон ургальч үзлийг хөгжүүлсэн юм.     

Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #олон намын тогтолцоо #улс төрийн шинэ хүчин #Өөрчлөлт

Илтгэл нэмсэн: М.Шолпан