Боловсролд МХТ-ийг нэвтрүүлэх талаар Монгол улсын баримталж буй бодлого, түүний хэрэгжилтэд хийсэн судалгааны дүнгээс
Илтгэсэн хурлын нэр: Монгол улсын боловсролын бодлогын судалгаа
Илтгэгч:  Л.Мөнхтуяа
Хамтран илтгэгч: [Б.Золзаяа:09.DID030],[Д.Цэдэвсүрэн:09.PRG012],[Б.Бадамсүрэн:09.DID040]
Илтгэсэн огноо: 2012-10-29
Илтгэлийн хураангуй: МХТ нь боловсролд нэвтэрснээр сургалтыг илүү хувь хүний онцлог нийцүүлэх, либералчлах боломж нэмэгдэж байна. Монгол улс боловсролын салбартаа МХТ-ийг нэвтрүүлэх бодлого, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд 2011 оны байдлаар хичээлийн зориулалтаар суурилуулсан нэг компьютерт ногдох сурагчийн тоо улсын хэмжээгээр 22,5 болж, 2000 оныхоос 13 дахин, 2008 оныхоос 2 дахин буурсан байна. Бид бүхэн энэхүү илтгэлдээ боловсролд МХТ-ийг нэвтрүүлэх, хэрэглэх, хөгжүүлэхэд МХТ-ийн “тохиромжтой” орчинг бий болгох “МХТ-ийн бүтэц”, “Сургалтын хөтөлбөр арга зүй”, “Боловсон хүчний хөгжил”, “МХТ-д тулгуурласан удирдлага, зохион байгуулалт” гэсэн хувьсагчдын хүрээнд тоон болон чанарын судалгаа хийж, гарсан үр дүнг та бүхэнтэй хуваалцаж байна..
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #дэд бүтэц #хөтөлбөр #хөгжил #Мэдээлэл харилцааны технологи (МХТ) #Боловсролын салбар дах МХТ-ийн бодлого