Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Магистрант-оюутнуудын цахим эх сурвалжийн мэдээллийг ашиглаж буй байдлыг судалсан нь

Илтгэсэн хурлын нэр: Хүүхэд залуучуудын хөгжил-Интернет хэрэглээ Эрдэм шинжилгээний хурал

Илтгэгч:  Л.Ариунжаргал

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2016-03-04

Илтгэлийн хураангуй:

Хураангуй

Эрдмийн ажлыг чанаржуулахад олон төрлийн мэдээллийн эх сурвалжийг бүрэн ашиглах чадварыг судлаачаас шаарддаг. Магистрант оюутнуудын судалгааны ажилдаа ашиглаж буй мэдээллийн эх сурвалж дотор цахим ертөнцийн мэдээлэл ихээнхэн хувийг эзэлдэг болсон. Гэсэн хэдий ч уг мэдээллээ хэрхэн ашигладаг, яаж боловсруулдаг зэрэг нь тодорхой бус байдаг нь сургалтын явцад ажиглагддаг.

Бид магистрант оюутнууд сургалтын явцад гүйцэтгэдэг бие даасан ажилдаа цахим эх сурвалжийг хэрхэн ашиглаж байгаад чанарын шинжилгээ хийж, үр дүнг судалж үзлээ.

Судалгааны үр дүнгээс үзэхэд магистрант оюутнууд цахим ертөнц дэх мэдээллийг боловсруулах, зүй зохистой хэрэглэх зэрэгт суралцаагүй болох нь тодорхой болсон. Суралцагчдын энэ байдал нь багш биднээс тэднийг цахим ертөнцийн мэдээлэлтэй ажиллах мэдлэг чадварыг эзэмшүүлэх, ялангуяа магистрант оюутнуудыг судлаачийн эзэмшвэл зохих ёс зүйд сургах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.  

Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #судалгааны ёсзүй #эрдмийн ажил #цахим эх сурвалж #магистрант оюутан

Илтгэл нэмсэн: Л.Ариунжаргал