Орон нутагт сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудал
Илтгэсэн хурлын нэр: Монгол улсад сэтгэл судлаач мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал
Илтгэгч:  Г.Нэргүйбаатар
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-03-01
Илтгэлийн хураангуй: Дэлхий нийтэд сэтгэл судлалын шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж хувь
хүний өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаанд тодорхой байр суурийг эзлэх болсон төдийгүй манай улсын хувьд ч
гэсэн сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж олон арван сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
төвүүд үүд хаалгаа нээн, иргэд, олон нийтийн зүгээс ч энэ төрлийн үйлчилгээ
авах сонирхол, хэрэгцээ нэмэгдсээр байна. Манай оронд сэтгэл зүйн үйлчилгээ
хөгжихөд нийгмийн жам ёсны эрэлт хэрэгцээ хүчтэй нөлөөлсөн хэдий ч нөгөө талаас
өөрийн орондоо мэргэжлийн сэтгэл судлаач бэлтгэх болсон /МУИС-ийн НШУС-д сэтгэл судлаач бэлтгээд 20 жил болж
байна/ нь хүчтэй нөлөө
үзүүлсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Гэсэн хэдий ч хүн ам олонтой томоохон хот суурин газруудад сэтгэл зүйн
үйлчилгээ харьцангуй хүчтэй дэлгэрч хөдөө, орон нутгийн хувьд хоцрогдох
хандлага ажиглагдаж байна. Иймээс хөдөө орон нутагт сэтгэл зүйн мэргэжлийн
үйлчилгээ үзүүлэх боломж, нөхцөл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг
тодорхойлох, тодорхой санал, дүгнэлт гаргах нь нэн чухал байна. Хөдөө, орон нутгийн иргэд ч мөн л олон олон тулгамдсан асуудалтай түүнийгээ
богино цаг хугацаанд үр дүнтэйгээр шийдвэрлэх эрмэлзэлтэй байдаг учраас сэтгэл
зүйн үйлчилгээг мэргэжлийн түвшинд чанартай, хүртээмжтэй үзүүлэх нь тэдний
сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чухал алхам мөн.
Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ
Түлхүүр үг: #сэтгэл зүйн үйлчилгээ #хамтарсан багаар сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх