Бага боловсролын математик дидактикт цахим хэрэглэгдэхүүн хэрэглэж турших нь
Илтгэсэн хурлын нэр: МУШУТИС-ийн Эрдэм судлал 2013
Илтгэгч:  Б.Түмэнцэцэг
Хамтран илтгэгч: Г.Уртнасан,Т.Уламбаяр,Б.Золзаяа,Ц.Гэрэлтуяа
Илтгэсэн огноо: 2013-04-04
Илтгэлийн хураангуй: МХТ-ийг аль түвшний сургалтад ашиглах асуудал нь "Багшийн МХТ-ийн чадвар"-аас хамааралтай болох нь туршлагаас харагдаж байгаа билээ. Юнэскогоос гаргасан "Багшийн МХТ-ийн чадварын зөвлөмж"-д "МХТ ашиглах нь", "Мэдлэг эзэмших нь", "Мэдлэг бүтээхүй" гэсэн гурван хандлагын дор багшийн ажлын хамрах хүрээг багтаасан "бодлого, хэтийн зорилго" , "хөтөлбөр, үнэлгээ", "арга зүй", "МХТ", "байгууллагын удирдлага", "багшийн мэргэжлийн хөгжил" гэсэн зургаан бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр нь МХТ-ийн чадамжийг тодорхойлон тусгасан байна.
Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #мэдээлэл харилцааны технологи #магадлал статистик #геометр #тоо тоолол #алгебр #бага боловсрол