Насанд хүрэгчдийн бгашийн цогц чадамжийн харьцуулсан судалгаа.
Илтгэсэн хурлын нэр: Боловсролын бодлого, бодлогын шинжилгээ Эрдэм шинжилгээний үндэсний хамтарсан VI дахь хурал.
Илтгэгч:  Б.Хонгорзул
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2020-01-22
Илтгэлийн хураангуй: Бид насан туршийн боловсролын төвийн багш буюу олон улсын нэршлээр насанд хүрэгчдийн мэргэжилтний цогц чадамжийн талаар бусад улс орны туршлагыг харьцуулан дүгнэлт хийхийг зорьсон. Уг зорилгын хүрээнд бид АНУ-ын насанд хүрэгчдийн боловсролын хөгжлийн үндсийг тавьсан эрдэмтэн М.Нөүлс болоод зарим суурь судалгааны үр дүн, мөн Европ, Ази, Африкийн зарим орны насанд хүрэгчийн багшийн цогц чадамжийн судалгаа, мэргэжлийн стандартын агуулгыг авч үзэв. Ингэхдээ Насанд хүрэгчдийн боловсрол гэж юу вэ? Насанд хүрэгчдийн багш гэж хэн бэ? Насанд хүрэгчдийн багшид ямар чадамж шаардлагатай вэ? Үндсэн буюу цөм мэдлэг, ур чадварт юу багтах вэ? гэсэн асуултуудад төвлөрч, мэргэжилтний нэршил, цогц чадамжийн ангилал төрөл, тэдгээрийн нийтлэг болон ялгаатай шинжээр харьцуулан судалж, дүгнэсэн болно.
Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #Насанд хүрэгчдийн багш/мэргэжилтэн #Цогц чадамж #Чадвар #Мэдлэг #Хандлага #Стандарт #Насанд хүрэгчдийн боловсрол