Хан академийн видео хичээлийг ЕБС¬-ийн сургалтад хэрэглэх боломж, туршилт
Илтгэсэн хурлын нэр: Нээлттэй боловсрол
Илтгэгч:  Б.Бадамсүрэн
Хамтран илтгэгч: [Б.Золзаяа:M.MS03],[Ц.Гэрэлтуяа:09.DID070]
Илтгэсэн огноо: 2016-01-14
Илтгэлийн хураангуй: Багш, суралцагчийн сургалтын үйл
ажиллагаанд нээлттэй боловсролын арга, хэлбэрийг хэрэгжүүлэх боломжийг БСШУЯ-ны
захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн мэргэжлийн эрдэмтэн, багш нар
АНУ-ын Хан академийн 500 гаруй видео хичээлийг монгол хэлнээ орчуулан хүргэж
байгаа билээ [1]. Энэхүү өгүүллээр бид Хан Академийн
видео хичээлийг сургалтад хэрэглэх арга зүйг цахим хичээлээр дамжуулан
6-р ангийн математикийн “Өнцөг байгуулах (Constructing angles)”, 10-р ангийн
мэдээлэл зүйн “Вэб технологи (Intro to HTML)” бүлэг сэдвийн хүрээнд зохион
байгуулан туршсан. Судалгаанд БГД-ийн 20-р сургуулийн
математик, англи хэл, биологи, түүх, мэдээлэл зүйн багш нар, МУБИС-ийн Мэдээлэл
зүйн тэнхимийн 3, 4-р ангийн оюутнууд хамрагдсан. Туршилтын хүрээнд багш нарт
зориулсан гарын авлага, жишээ танилцуулгыг ашиглан сургалт зохион байгуулж,
фокус ярилцлага хийн, хичээл болон хэрэглэгдэхүүнийг сайжруулах санал авч,
судалгааны үр дүн дээр тулгуурлан Хан Академийн видео хичээлийг ашиглах цахим
хэрэглэгдэхүүний загвар боловсруулж, танилцуулах болно.
Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ
Түлхүүр үг: #нээлттэй боловсрол #сургалт #видео