Бөөрөнцөг түлхэлтийн дасгалжуулалтын төлөвлөлтийн нэгэн хувилбар
Илтгэсэн хурлын нэр: Биеийн тамирын боловсрол спортын дасгалжуулалтын онол арга зүйн хөгжил
Илтгэгч:  Э.Баатарсүрэн
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2011-09-15
Илтгэлийн хураангуй:
Зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн жилүүдэд хөнгөн
атлетикийн спортоор зохион байгуулагдах уралдаан тэмцээний тоо цөөрч, зарим нэг
төрлүүд хот, улсын аварга шалгаруулах тэмцээний төрлөөс хасагдсан. Энэ үед
хөнгөн атлетикийн шидэлтийн төрлөөр хичээлэх тамирчдын тоо багасаж, шидэлтийн
зарим төрлүүдээр уралдаан тэмцээн явагдахаа больсон юм. Сүүлийн жилүүдэд
Монголын хөнгөн атлетикийн холбоо бүх төрлүүдийг жигд хөгжүүлэх бодлого барьж
ажиллаж байна. Тиймээс хөнгөн атлетикийн шидэлтийн төрлөөр хичээллэх
оюутан-тамирчдыг сонгон авч тэдний авъяас чадварыг тодорхойлох, бие бялдрыг
хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт дасгалжуулалт явуулсан үр
дүнгээсээ толилуулж байна.