Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Хөдөө орон нутаг дахь бага ангийн багш нарын анги удирдахад тулгамдаж буй асуудлыг судалсан нь

Илтгэсэн хурлын нэр: Шинэ зууны багшийн чадамж

Илтгэгч:  Б.Мөнх-Эрдэнэ

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2014-04-24

Илтгэлийн хураангуй:

Үндэслэл: Даяаршиж буй өнөөгийн нийгэмд манай оронд боловсролын шинэчлэл өөрчлөлт ихсэж  байгаатай холбоотой боловсролын байгуулалгуудад багшлаж байгаа багш нарын  тэр дундаа бага боловсролын багш нарын анги хамт олныг төлөвшүүлэх хөгжүүлэх үйл ажиллагаа   боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудын нэг болоод байна. Үүнтэй уялдуулан  тулгамдаж байгаа асуудлуудыг нээн илрүүлэх, тухайн асуудлуудыг хамтран хэлэлцэх, хэрхэн шийдвэрлэх арга замыг боловсруулснаар бага боловсролын багш бэлтгэх тогтолцоонд анги удирдах арга барилыг  боловсронгуй болгох юм.

Зорилго: Хөдөө орон нутаг дахь бага ангийн багш нарын анги удирдахад нөлөөлж  буй асуудлыг тодорхойлон судлах

Зорилт:

  1. Сэдвийн хүрээнд ном зохиол судлах

  2. Сэдвийн хүрээнд асуулга, ярилцалгын  аргаар судлагаа авах

  3. Сэдвийн хүрээнд багш нартай хэлэлцүүлэг  хийх

 Судалгааны объект: Хөдөө орон нутгын багш нар

Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг:

Илтгэл нэмсэн: Б.Мөнх-Эрдэнэ