Ахлах ангийн сурагчдын оюун ухааныг судалсан судалгааны дүнгээс
Илтгэсэн хурлын нэр: "Суралцахуй-хөгжил-үнэлгээ" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал
Илтгэгч:  Б.Туяа
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2012-05-02
Илтгэлийн хураангуй: Ахлах ангийн сурагчдын оюун ухааныг судалсан судалгааны дүнгээс МУБИС-ийн Боловсрол Судлалын Сургууль Сэтгэл Судлалын тэнхим дэд проф. Б.Туяа Нийгмийн хүн ам зүй, нутаг дэвсгэр, түүхийн эдийн нөөц, эдийн засаг, техник технологийн үзүүлэлтийн зэрэгцээ хүн амын оюуны нөөц чадамж нь тухайн улс орны хөгжил дэвшлийн нэн чухал суурь болдог билээ. Даяарчлалын өнөө үед улс орны эдийн засгийн хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйлийн нэг нь оюуны үйлдвэрлэл, өмчийн нэг чухал хэлбэр нь оюуны өмч болж буй нөхцөлд монгол хүний оюуны нөөц чадамжийг тодорхойлох, түүний төвшинг хэмжих, үнэлэх баталгаатай аргуудын хэрэгцээ зайлшгүй урган гарч ирж байна. Ийм аргуудыг эрж хайх ажил үндсэн хоёр замаар хэрэгждэг. Эхний зам нь гадаадын аргачлалуудыг орчуулж хэрэглэх, хоёрдахь арга нь онишилгоо үнэлгээний орчин үеийн хандлагад тохирсон “өөрийн” аргыг боловсруулахад оршино. Сэтгэц оношилгооны онол практикийн асуудал хөгжлийнхөө эхний үе шатанд байгаа манай орны хувьд эхний арга замыг сонгосноор сэтгэц оношилгооны аргачлалуудын практик хэрэглээний олон улсын туршлагаас суралцах, цаашид өөрийн орны уламжлал, нийгэм-соёлын нөхцөлд тохирсон “өөрийн” аргачлалуудыг бүтээх суурь тавигдана. Бид ОХУ-ын Буриадын Багшийн Их Сургууль, Хятадын ӨМӨЗО-ны Хөх Хотын Багшийн Их Сургуультай хамтарсан “Монгол үндэстэн хүүхдийн оюун ухаан, бие хүний төлөвшлийн онцлог” төслийн хүрээнд 11-18 настай хүүхдүүдийн оюун ухааны хөгжлийн төвшинг судалсан. Ахлах ангийн сурагчдын оюун ухааныг үнэлэхэд америкийн сэтгэл зүйч Д.Векслерийн áîëîâñðóóëñàí WAIS (Wechsler Adult Intelligenc Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ