Маргаан хийх арга, түүнийг япон хэлний ярианы хичээлд ашигласан туршлага
Илтгэсэн хурлын нэр: Гадаад хэл заах арга, хэл шинжлэлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв ХААИС
Илтгэгч:  Д. Бурмаа
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2011-05-01
Илтгэлийн хураангуй: Ярианы дадлагын хичээлд маргаан хийх аргыг туршиж үр дүнг нэгтгэн хэлэлцүүлж байна. Энэхүү аргаар ярианы хичээлийг зохион байгуулж, туршихдаа багшийн зүгээс оюутнуудад бие дааж ажиллах, судалгааны аргазүйд суралцах хийгээд аливаа асуудлыг олон талаас авч үзэх дадал чадвар, япон хэлээр илэрхийлэх, харилцах чадварт үйлийн явцад суралцах боломж олгохыг зорьсон. Туршилт хичээлийг 1 жилийн хугацаатай 3 жилийн давтамжтай явуулсан. Үүний үр дүнд оюутнуудад дараах зүйл ажиглагдсан. Бусдыг сонсож чаддаг болсон. Хувь хүний санал бус багийн саналаа нэгтгэж чаддаг болсон. Судалгааны арга зүй, судлаачийн ёс зүйд бага ч болов суралцсан. Оюутнуудаас авсан анкет судалгаа, бүлгийн ярилцлагын үр дүнд ч дээрхи дүгнэлтийг батлаж байна.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #багын ажил #илэрхийлэх чадвар #маргааны арга #ярианы дадлага