Америк, Англи, Солонгос, Япон улсуудын ЕБС-ийн удирдах ажилтан бэлтгэх тогтолцоог харьцуулсан судалгаа
Илтгэсэн хурлын нэр: 21-р зууны Монгол сургуулийн загвар
Илтгэгч:  Г.Өлзийсайхан
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-10-21
Илтгэлийн хураангуй: Нийгмийн
шинэчлэл өөрчлөлттэй хөл нийлүүлэн сургуулийг удирдаж авч чадах чадварлаг
сургуулийн захирлыг бэлтгэх нь аль ч орны хувьд чухал байна. Энэхүү судалгаа нь
Америк, Англи, БНСУ, Япон улсуудын сургуулийн захирал бэлтгэх тогтолцоог
судалсан. Эдгээр улсуудад сургуулийн захирал бэлтгэх сургалтыг зохион
байгуулдаг байгууллага, элсэгчдэд тавигдах шаардлага, сургалтын хөтөлбөр болон
агуулга, зохион байгуулалтын хэлбэр, сургалтын үнэлгээ гэсэн үзүүлэлтээр
харьцуулалт хийсэн. Ингэснээр өөрийн орны захирал бэлтгэх тогтолцоог эргэн
харах нь энэхүү судалгааны зорилго юм. Судалгааны дүнд дээрх улсууд сургуулийн
захирлуудыг мэргэшүүлэх нэгдсэн систем, урт удаан хугацааны өндөр түвшний
сургалтын хөтөлбөртэй нь ажиглагдлаа. Америк, Англид “Захирлын ажил үүргийн
үндэсний стандарт” гэж байдаг ба үүнд үндэслэн сургалтын хөтөлбөрөө
боловсруулдаг. Захирал бэлтгэх сургалтад төгсөлтийн дараах, ажлын байран дахь
сургалт голлосон байна. Захирлын эрх олгоходоо сургалтын дотоод үнэлгээ,
хөндлөнгийн байгууллагын үнэлгээ зэргийг ашиглаж байгаа нь захирал бэлтгэх
сургалтын чанарыг баталгааг хангаж өгдөг байна.
Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ
Түлхүүр үг: