Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Цахим үнэлгээний материал боловсруулах арга зүй

Илтгэсэн хурлын нэр: ФТС-ийн эрдэм шинжилгээний бага хурал

Илтгэгч:  Б.Оюун-Эрдэнэ

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2012-04-25

Илтгэлийн хураангуй:

Мэдээлэл зүйн хичээлээр оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэгийг өөрөө бүтээн  эзэмших,  асуудал шийдвэрлэх чадвар төлөвшүүлэх оновчтой аргуудын нэг нь тэднээр лаборатори болон дадлага ажил хийлгэх үндсэн дээр бүтээлч үйл ажиллагаанд татан оролцуулах явдал юм. Мэдээлэл зүйн лабораторид суралцагчидхэрэглээний програмуудаас эхлээд төрөл бүрийн програм, технологи ашиглан загварчлал, тооцоо, туршилт зэргийг явуулах боллоо. Ийм төрлийн ажлууд хийснээр оюутны бүтээлч сэтгэлгээ хөгжиж, мэдлэгийг өөрөө бүтээх, асуудал шийдвэрлэх чадвар нь дээшлэх боломжтой.