Үйлийн судалгааны арга зүй
Илтгэсэн хурлын нэр: МБУС, Дидактикийн тэнхмийн их семинар
Илтгэгч:  Ц.Пагмасүрэн
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2015-03-23
Илтгэлийн хураангуй: 1940 өөд оны дунд үед АНУ-ын эрдэмтэн Курт Левин аливаа өөрчлөлтийг
судалгаанд үндэслэн хийх, асуудлыг шийдэхийн тулд судалгааг үйлээс нь салгаж
болохгүй гэсэн үзэл санааг гаргасан байдаг. (Mc Farland & Stansell, 1993, p. 14).Боловсролын
салбар дахь үйлийн судалгааг анх Колубын Их Сургуулийн профессор Стефан Корей эхлүүлсэн
бөгөөд тэрээр “Үйлийн судалгаа нь өдөр тутмын практик үйл ажиллагааг өөрчлөхөд
илүү үнэ цэнэтэй” хэмээн үзэж байжээ. 1950-аад оны дунд үеэс үйлийн судалгааг
шинжлэх ухаанч биш хэмээн шүүмжлэх
болсон (McFarland & Stansell, 1993, p. 15) бөгөөд 1970 оны үеэс үйлийн
дахин гарч ирсэн юм. Эдүгээ үйлийн судалгааг “Багшийн мэргэжлийн хөгжлийн арга
хэрэгсэл” (Noffke & Stevenson, 1995) хэмээн үзэж байгаа бөгөөд боловсролын
өөрчлөлт, шинэчлэл, сургуулийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх нэг чухал арга
хэрэгсэл хэмээн үзэх болжээ. Үйлийн
судалгаа нь тодорхой шийдэл олоход
чиглэсэн баг хамт олон болон хувь хүний зүгээс хийж буй судалгаа (Kemmis &
McTaggart, 1988) юм. Боловсролын салбарын үйлийн судалгаа нь голдуу сургалтын хөтөлбөр, багшлах болон суралцахуйн
практик арга барилыг боловсронгуй болгох чиглэлд хийгдэж байна.Үйлийн
судалгаа нь өөрчлөлтийн мөчлөгт үйл явц юм. Мөчлөг бүр төлөвлөлтөөс
эхэлдэг. Энэ шатанд урьдчилсан
оношлогоо, мэдээлэл цуглуулах, нягтлах, үйлийг төлөвлөх ажлууд хийгддэг. Онолын
хэлээр оролт хэмээн нэрлэсэн энэ шатанд тулгамдаж асуудлыг тодорхойлж, өөрчлөлт
хийхэд гаднаас хэрхэн тусалж болох талаар хэлэлцэн шийдвэр гаргадаг. Хоёр дахь
шат нь өөрчлөлт хийх үе шат юм. Энэ үед сургалт явуулан гарах өөрчлөлт, үр дүнг
ажиглан дүгнэлт гаргадаг. Гурав дахь шат нь үйл ажиллагааны дүнд гарах бодит
өөрчлөлтийг тооцох, үйл ажиллагааны зарим хэсгийг засаж залруулах шат юм.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: