Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Д.Нацагдорж бол ХХ зууны эхэн үеийн монголын философи сэтгэлгээний томоохон төлөөлөгч мөн

Илтгэсэн хурлын нэр: "1911 ОНЫ ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛЫН ЭРХ ЗҮЙ, ФИЛОСОФИ, УЛС ТӨРИЙН АСУУДАЛ"

Илтгэгч:  М.Саранцэцэг

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2011-11-21

Илтгэлийн хураангуй:

ХХ зууны эхээр монголчууд түүхийн шинэ босгон дээр тулж ирсэн. Нүүдлийн соёл иргэншил дэх хүн ба суурин иргэншлийн нөлөөгөөр бий болсон шинэ асуудал, хүн-байгаль, хүн-нийгэм, хуучин ба шинэ, нийгэм ба ёс суртахуун, хот-хөдөө зэрэг ээдрээтэй ойлголтууд ялангуяа хүний сэтгэл, хүн чанарын эвдрэл, нийгэм дэх ёс суртахууны уналтыг хөндсөн богино хэлбэрийн зохиолууд бий болсон нь оюун санааны ертөнцөд гарсан томоохон өөрчлөлт байсан юм. Энэ өөрчлөлтийн маналайлагч бол Д.Нацагдорж мөн.