Ураг цөл үү, орог зол уу
Илтгэсэн хурлын нэр: Дорнод монголын бичээсийн төслийн хүрээнд Дорнод дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулсан мэргэжлийн их семинарт хэлэлцүүлсэн илтгэл. Дорнод дээд сургууль, 2013 оны 4 сар. Чойбалсан хот.
Илтгэгч:  М.Одмандах
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-04-16
Илтгэлийн хураангуй: Бид "Монголын нууц товчоо"-нд тэмдэглэгдсэн “Ураг цөл” хэмээх газар хаана байгааг болон уг газрын нэр нь “Ураг цөл”, “Орог зол” уу, өөр ямар нэгэн нэрийтгэл үг үү, үнэхээр ийм оноосон нэр бүхий газар байсан уу? зэрэг олон асуултын хариуг олохоор холбогдох эх сурвалжуудаас шүүрдэн үзэж таамаг дэвшүүлэв. Хэдийгээр хятад ханзаар буулгасан галигт “ураг цөл” нэрээр байгаа ч гэлээ аль газарт байж болох, ямар нь зөв болох тал дээр судлаачдын санал зөрүүтэй тул аль нь үнэнд ойр болох тухайд өөрийн бодлоо тусгаж, энэхүү илтгэлийг бичив. "Монголын нууц товчоо"-г нарийвчлан судлагч биш учир эндүү ташаа ухаарч бичсэн байхыг үгүйсгэхгүй тул эрдэмтэн мэргэд тунгаан болгооно биз ээ.