Сэдвийн араншин
Илтгэсэн хурлын нэр: Гадаад хэлний сургуулийн эрдэм шинжилгээний ээлжит бага хурал
Илтгэгч:  Ц.Даваабаяр
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-04-28
Илтгэлийн хураангуй: Уг илтгэлд гадаад хэлний сургалтад сургалтын агуулга боловсруулахдаа түгээмэл ашигладаг ойр зуурын, өдөр тутмын, ахуйн хүрээний сэдвүүдэд сургахзүйн зарим талын ажиглалт, анализ хийж үзэх оролдлого хийв. Ингэж үзэхэд тэдгээр олон сэдэвд сургахзүйн хувьд үнэ цэнэ багатай, төдийлэн хүрцгүй, эрчимтэй бус түгээмэл "ааг араншин" ч бас байна. Товчоор хэлбэл, дэлхийн аль ч улс орны аль ч гадаад хэлний сурах бичигт "сэдэв нь олдоод, хэрэглээ нь өлдөөд байдаг" түгээмэл дутагдал он удаан жил оршсоор иржээ. Үүнийг хэлд орох хөгжлийн зүй тогтлоор харвал үнэхээр сургалтад байж боломгүй шахуу л араншин ажээ. Үүнийг засаж залруулах зарим арга замыг ч уг илтгэлд хөндсөн юм. Чухамдаа бол, "сэдэв тавьж / сунгаж үзвэл, хэлэхүйн сэлгээ тавиурч" хэлд орох хөгжлийн жам ёсны зүй тогтол хэд хэдэн арга замаар аяндаа хангагдаж ирдэг ажээ. Ингэж үзвэл үг-хэллэгийн болон өгүүлбэрзүйн байгууламжийн давтамж сэлгээ хэлд орох хэмжээнд тэгширч, утга шүтэлцэн барилдаж, дэвсгэр мэдлэгийн зохих нөөц хуримтлагдаж, эх хэлээр олж авсан мэдлэг нь гадаад хэлээр юу сонсож, юу уншиж байна вэ, түүнийг утга гүйцээх, утга дүүргэх орчинг ханган нийлүүлж байдаг.
Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #сэдэвтавьж үзнэ сэлгээ тавиурч ирнэ #олдохоор өлдөнө #сэдэв нь олдоно сэлгээ нь өлдөнө #сэдвийн араншин