Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Ургамлын аймаг, ургамлын ангилал зүйн судалгаа

Илтгэсэн хурлын нэр: "БУС-60" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД

Илтгэгч:  Т.Баянмөнх

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2011-10-12

Илтгэлийн хураангуй:

 Монгол орны ургамлын аймаг, ургамлан нөмрөгийн судалгаанд Монгол-Орос (1970 оноос одоо хүртэл), Монгол-Германы (1984-1985) хамтран явуулсан хээрийн судлагааны ажил, хуримтлуулж цуглуулсан асар их биет материал, бичиж нийтлүүлсэн олон арван бүтээл чухал байр суурийг эзэлдэг юм. Ялангуяа монгол орны ургамлын аймгийг судлах отрядын ажил чухал ач холбогдолтой. Ургамлын аймгийн отрядын судалгааг В.И.Грубов, Р.В.Камелин нар голлон удирдаж, монгол орны бүх нутгийг хамарсан явуулын судалгаа хийсэн. Энэ судалгаанд монголын талаас Н. Өлзийхутаг, Ш.Дариймаа, Э.Ганболд нар хамтран ажиллаж, их хэмжээний ургамлын цуглуулга хийн,монгол орны болон Санкт-Петербург хот дахь ургамал судлалын хүрээлэнгийн ургамлын санг судалгааны биет материалаар баяжуулсан. Хуримтлуулж цуглуулсан ажиглалт судалгааны материалаа боловсруулж, олон ном бүтээл бичиж хэвлэн нийтлүүлсэн. Эдгээр бүтээлдээ монгол орны болон тодорхой орон нутгийн ургамлын аймгийн ба томоохон овог төрлийн зүйлийн бүрэлдэхүүн, түүний ангилалзүй, тархац, экологи, амьдралын хэлбэрийн онцлог, аж ахуйн ач холбогдол, үүсч хөгжсөн түүхийн талаар онол практикийн чухал сонирхолтой мэдээ баримт бичиж, холбогдох дүгнэлтүүд гаргасан байдаг.

Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ

Түлхүүр үг: #ургамлан нөмрөг #ургамлын аймаг

Илтгэл нэмсэн: Т.Баянмөнх