Мэдээлэл зүйн хөтөлбөрийн баримтад хийсэн нэгэн судалгаа
Хэвлэлийн нэр: ММТ-2015
Зохиогч:  Б.Норжинбуу
Хамтран зохиогч: [Д.Цэдэвсүрэн:M.IT01]
Хэвлүүлсэн огноо: 2015-05-01
Хуудас дугаар: 104
Өгүүллийн хураангуй: Энэхүү өгүүлэлд мэдээлэл зүйн боловсролын стандартыг
практикт хэрэгжүүлэх үүрэг бүхий мэдээлэл зүйн хөтөлбөрийн өргөсөл гүнзгийрлийг
6-12
дугаар ангийн хөтөлбөрийн жишээн дээр Портерийн загвараар шинжлэн судалж үр
дүнг авч үзлээ. Манай улсын Мэдээлэл зүйн
боловсролын стандарт (Бага
дунд боловсрол. Мэдээлэл зүйн боловсрол, MNS
5420-7:20048, 2005)
болон мэдээлэл зүйн сургалтын хөтөлбөр (Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн X-XII ангийн
сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж,
2012) нь агуулга, зорилгын хувьд нилээд ялгаатай
боловсруулагдсан байдгаас уг хичээлийн сурах бичиг, багшийн ном, дидактик
материал боловсруулах ажилд болон түүнийг практикт хэрэгжүүлэх багш нарт багагүй
хүндрэл учруулдаг. Тиймээс мэдээлэл зүйн хөтөлбөрийн агуулгын өргөсөл, гүнзгийрэл
ямар байгаа, энэ нь ерөнхий боловсролын түвшинд сурагчдад мэдээлэл холбоо
харилцааны технологийн суурь мэдлэг, хэрэглээний чадвар олж авах боломжтойгоор
тодорхойлогдсон эсэхийг үнэлэх, үр дүнг мэдээлэл зүйн боловсролын шинэчлэлийн
хүрээнд авч үзэхэд уг судалгааны ажлын практик ач холбогдол оршиж байгаа юм.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #мэдээлэл зүйн баримт #мэдээлэл зүйн боловсрол #мэдээлэл зүй