Нэвтрэх хэсэг Нэвтрэх
IMPROVING WRITING SKILLS USING SENTENCE DIAGRAMMING

Хэвлэлийн нэр: Багш боловсролын ирээдүй

Зохиогч:  Д.Нарантуяа

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2019-02-12

Хуудас дугаар: 119

Өгүүллийн хураангуй:

Аливаа хэлний зүй тогтол, дүрмийг судлах нь тухайн хэлээр хэл зүйн алдаагүй бичих, цаашлаад бичгийн чадварыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн нэг билээ. Англи, монгол хэлний өгүүлбэрийн дараалал, хэл зүйн нэгжүүд зарим талаараа эрс ялгаатай байдаг нь суралцагчдад зөв өгүүлбэр зохиоход бэрхшээл учруулдаг. Англи хэлний хэл зүйн дүрмийг заах, түүнийг суралцагсдад эзэмшүүлэх олон арга байдаг. Тэдгээр аргуудаас үгсийн аймгийн тухай ойлголт дээр тулгуурлаад өгүүлбэрийг диаграмчлах (өгүүлбэрийн зураглал хийх) аргаар англи хэлний өгүүлбэрийн бүтцийн ойлголтыг өгөх, өгүүлбэрийг алдаагүй, зөв дараалалтай бичихэд нь суралцагчдад туслах зорилгоор хийсэн үйлийн судалгаа, түүний үр дүн, арга зүйн талаар энэхүү өгүүлэлдээ тусгалаа. Өгүүлбэрийн зураглал хийхэд англи хэлний үгсийн аймгийн тухай, холбоо үг, өгүүлбэрийн тухай ерөнхий мэдлэг суралцагчдад шаардлагатай бөгөөд эдгээрийн талаарх ойлголтыг сэргээж, бататгасны дараа өгүүлбэрийн зураглал хийлгэж туршсан. Туршилтаар өгүүлбэрийн зураглалыг хэрхэн хийж буйг ажиглаж, монгол, англи өгүүлбэрийн дараалалд харьцуулалт хийлгэн, монголоос англи хэл рүү орчуулга хийлгэж, өгүүлбэр зохиолгосон. Эцэст нь өгүүлбэрийн зураглал суралцасдад англи өгүүлбэрийн бүтцийг ойлгоход үр дүнтэй байгаа эсэхийг өмнөх болон сүүлийн шалгалт авч, дүн шинжилгээ хйиж үр дүнг тооцсон.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #sentence structure #parts of speech #simple sentences #sentence diagramming #compound sentences

Өгүүлэл нэмсэн: Д.Нарантуяа