Тоглоом нь суралцагчдын танин мэдэхүйн идэвхийг хөгжүүлэх хэрэгсэл болох нь
Хэвлэлийн нэр: Философи, эрх зүйн боловсрол
Зохиогч:  Х.Баярмаа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-03-06
Хуудас дугаар: 125-133
Өгүүллийн хураангуй:
Тоглоомын хөгжүүлэх боломжийн тухай олон
судлаач хөндөн авч үзжээ[6].
Сургалтанд тоглоомыг ашиглах, сурагчдын танин мэдэхүйн идэвхийг хөгжүүлэхэд түүний
ач холбогдлын тухай олонтаа дурдсан
хэдий ч эдгээр бүтээлд тоглоомын орчинг бүхэлд нь зохион байгуулах тухай асуудал
бус харин тодорхой нэг хичээлд тоглоомын аль нэг төрлийг хэрэглэх асуудлыг
ихэвчлэн хөндсөн байна [2, 3, 10]. Энэ хандлага сургуулийн практикт ч нийтлэг ажиглагддаг, зөвхөн тоглоомын зарим
элементийг хэрэглэдэг (гол
төлөв танин мэдэхүйн дидактик тоглоом) нь тоглоомыг суралцагчдын танин мэдэхүйн идэвхийг хөгжүүлэх хүчин зүйл
маягаар бүрэн дүүрэн ашиглах боломжийг тэр бүр хааж байгаа гэж хэлж болно. Өсвөр насныхны
дунд танин мэдэхүйн идэвхийг хөгжүүлэх тоглоомын орчинг хэрхэн зохион байгуулах вэ?