Т.Уламбаяр, н.Золжаргал, Электрон хонхны удирдлагын програм боловсруулсан н
Хэвлэлийн нэр: МУБИС-ийн КМТС -ийн Эрдэм шинжилгээний бичиг, 4(2012)
Зохиогч:  Т.Уламбаяр
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2012-10-01
Хуудас дугаар: 71-72
Өгүүллийн хураангуй: Үндэслэл
Эрдмийн
далайд сэлж яваа хүүхэд, залуусын чихэнд нь үргэлж сонсогдож, сэтгэлд нь
хоногшсон зүйл бол хонхны дуу билээ. Тэд хонхны дуунаас өрсөн хичээлдээ орж,
хонхны дуунаар хичээлээ завсарлаж, сургуулиа төгсөөд хонхны баяр хэмээн эрдмийн
баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Хонх хэрэглэх нь багш, суралцагчдаас цаг
баримтлахыг шаардах бөгөөд тэднийг хариуцлагатай болгоно. Ерөнхий боловсролын
сургуулиуд цахилгаан хонх хэрэглэдэг. Харин зарим их, дээд сургуулиуд ямар нэг
хонх хэрэглэдэггүй. Иймээс хонх хэрэглэх уламжлалыг хэвээр үргэлжлүүлэх нь
зүйтэй бөгөөд мэдээллийн технологи хөгжиж байгаа өнөө үед хонхны удирдлагын
програмыг боловсруулж ашиглах нь их ач холбогдолтой юм. Визуаль програмчлал
хичээлийн хүрээнд өөрийн сурч, мэдсэн зүйл дээр үндэслэн хонхны удирдлагын
програм боловсрууллаа. Microsoft Visual Studio 2008
програм дээр програмчлалын C# хэлийг ашиглан объект
хандлагат аргаар програмчилсан.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг:
#C# хэл
#Электрон хонх
#Визуаль программчлал