Оюутны эх бичвэр дээр ажиллах чадварыг тайлбартай дасгалын аргаар хөгжүүлэх нь
Хэвлэлийн нэр: Эрдэм шинжилгээний өгүүлэл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүл
Зохиогч:  Б.Эрдэнэтуул
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2017-04-08
Хуудас дугаар: 33-38
Өгүүллийн хураангуй: Судалгааны багийнхан “Бүтээлчээр унших чадвар” гэдгийг
эхийг уншаад ойлгох, хэрэгтэй зүйлээ ялган тогтоох, өөрийн зорилгод бүтээлчээр
ашиглах, нийгмийн амьдралд оролцохын тулд уншсан зүйл, олж авсан мэдээллээ
эргэцүүлэн бодох, бүтээлч уншлагаар дамжуулж бие даан суралцах арга олж авах
явдал хэмээн тодорхойлж байна. Өөрөөр
хэлбэл уншсан зүйлээ илүү идэвхтэй хэрэглээ шаардсан нөхцөл байдалд хэрэглэж
чадах суралцагчийн чадвар гэж тодорхойлж байна.
Судалгааг оюутны асуулга, багшийн хичээлд суусан тэмдэглэл, оюутан бүрийн ахицийн тэмдэглэл гэсэн гурван үйл ажиллагааны хүрээнд зохион явуулж, үр дүнг тооцсон болно.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #оюутны ахиц #семинар хичээл #унших үйл #бүтээлчээр унших арга #хичээлийн судалгаа