Япон хэлний дамжаанд суралцагчдын бүтээлийн санд хандах хандлагын өөрчлөлтийн үйл явц
Хэвлэлийн нэр: 世界の日本語教育紀要10
Зохиогч:  Н.Баярмаа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2014-10-10
Хуудас дугаар: 7-22
Өгүүллийн хураангуй:
Энэхүү судалгаандаа Япон сангийн япон
хэлний дамжаанд сураглцагчдаар бүтээлийн сан (portfolio) хийлгэж түүнийг хэрхэн
бодож хийсэн тухай ярилцлага авч шинэчлэн боловсруулсан Grounded Theory Approach
(M-GTA) аргаар дүн шинжилгээ хийн
суралцагчдын бүтээлийн санд хандах хандлагын өөрчлөлтийн үйл явцыг судалж таамаг
загвар дэвшүүлэв. Түүний үр дүнд бүтээлийн сангийн тайлбарыг сонсоод идэвхитэйгээр
хийж эхлэх “Манлайлагчид” байхад, дүгнэлтийн хуудсыг хэрэглэж байгаа ч
“Идэвхигүй” байдалтай байсан боловч хичээл урагшлахтай зэрэгцэн “Үсэг сурах”, мөн
“Манлайлагчид”-аас урам зориг авч бүтээлийн сан хэрэглэх ач холбогдлыг анзаарч
“Идэвхитэй” хандлагатай болсон суралцагч ч байлаа. Дүн шинжилгээний үр дүнд, бүтээлийн
сангийн хэрэглээг сайжруулахад 1) Үсэг заах нь ач холбогдолтой бөгөөд, 2) Өөртөө
хийх дүн шинжилгээг сайн болгохын тулд хичээлдээ хэлэлцүүлгийн цаг гаргах, 3) Бүтээлийн
сангийн үнэлгээг дамжаа төгсөх нөхцөл болгох зэрэг гурван зөвлөмжийг дэвшүүллээ.