Цахиур органик полимер (ПСТМ-3Т)-ын зэс (II), хром (VI)-ыг шингээх идэвх ба бүтцийн судалгаа
Хэвлэлийн нэр: Химийн нийгэмлэгийн бүтээл №7
Зохиогч:  Н.Наранцогт
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2012-12-28
Хуудас дугаар: 30-38
Өгүүллийн хураангуй: Хураангуй Цахиур органик полимер болох поли[N,N’-бис(3-силсесквиоксанилпропил)тиокарбамид] буюу (ПСТМ-3Т) нь электрон микроскоп (SEM, TEM)-ын судалгаагаар гадаргуу нь жигд бус буюу нүх сүвэрхэг, гадаргуугийн талбай ихтэй буюу хүнд металлын ионыг адсорбцилох замаар шингээлтийн процесс явагдахаас гадна тиокарбамид бүлэг агуулсан учир N, S атомтай хүнд металлын ион координацийн холбоогоор холбогдож шингээлт явагдах боломжтой болох нь электрон микроскопи, нил улаан туяаны спектроскопийн шинжилгээгээр нотлогдлоо. Усан уусмал дахь зэс (II), хром (VI) ионы шинж чанараас хамааран ПСТМ-3Т шингээгчийн төрх байдал өөр өөр байгааг тухайн металлын ионыг шингээсний дараах полимерын электрон микроскопи, нил улаан туяаны спектроскопийн шинжилгээгээр тогтоолоо. Тухайлбал, тиокарбамид бүлэг хүчиллэг орчинд таутомерт орсноор уусмал дахь металлын катионтой ион-координацийн механизмаар, харин оксокомплекс анионууд амины комплекс үүсгэхээс гадна хүхрийн атомтай координацийн холбоогоор холбогдож шингээлт үүсгэх, мөн хүчиллэг орчинд ПСТМ-3Т шингээгчийн тиокарбамидын бүлэгтэй ион солилцлын харилцан үйлчлэлд орж шингээлт явагдах боломжтой гэж үзлээ.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #гадаргуугийн өөрчлөлт #зэс #Цахиурорганик полимер #нил улаан туяаны спектроскопи #хром