Төр засгийн имиджийг бүрдүүлэхэд фото сэтгүүлчийн оролцоо
Хэвлэлийн нэр: Релга
Зохиогч:  Ч.Энхбат
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-09-28
Хуудас дугаар: Шинжлэх ухаан соёлын сэтгүүл #13 /269/
Өгүүллийн хураангуй:
Сүүлийн 20 жилийн турш төрийн хэв маягийг
бий болгох онол нь ОХУ–ын олон эрдэмтний анхаарлыг татсаар ирсэн. Энэхүү
асуудлаарх улс төрийн шинжлэх ухаан болон олон нийтийн харилцааны шинжлэх
ухааны салбарт хийгдсэн судалгааны ажлуудад дээрх үзэгдлийг олон талаас нь авч
үзсэн байдаг. Төрийн хэв маягийг бүрдүүлэх тухай асуудал нь улс төрчид, олон нийттэй
харилцах салбарыг мэргэжилтнүүд, сэтгүүлчид болон шинжлэх ухааны
нийгэмлэгүүдийн хүрээнийхний анхаарлын төвд оршин байнга хэлэлцэгдсээр ирсэн.
Асуудлыг сонирхох нь их байдаг ч улс орны гадаад улс төрийн хэв маягийг бүрдүүлэх
харагдах байдлын үүргийн талаар (төр
засагт хандсан олон нийтийн хүлээн авдаг мэдээллийн хэрэгслээр хэвлэгдэж байгаа
фото зурагнууд, гар зураг, шог зургийн төлөөлөл дүр зураг бий болоход нөлөөлөх) эрдэм шинжилгээний бүтээл бараг байдаггүй.
Шинжлэх ухааны олон салбарын судлаачдын үзсэнээр хүлээн авсан мэдээлэл нь
уншигчидад нөлөөлөх чухал хэрэгсэл болдог байна [5; 14; 3; 16], харагдах
бүрдүүлбэрийн үйл ажиллагааны онцлог нь илүүг, нарийвчилан үзвэл , улс орны
медиаимидж бүрдүүлэхэд үзүүлэх фотосэтгүүлчийн үүргийн талаар нь бодит байдал
дээр улс төрийн шинжлэх ухаан болон харилцааны шинжлэх ухааны хүрээнд
судлагдаагүй сэдэв юм.