Оюутны чацуутны үнэлгээг ашиглах нь
Хэвлэлийн нэр: Language Testing in Asia
Зохиогч:  С.Батцэцэг
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-12-03
Хуудас дугаар: 116
Өгүүллийн хураангуй:
Энэхүү судалгаанд Англи хэлний Их Сургуулийн
оюутнуудын зохион бичлэг бичих ур чадварт хийсэн чацуутны үнэлгээ ба багш нарын
үнэлгээг харьцуулсан болно. Мөн түүнчлэн, оюутнууд харилцан бие биенээ үнэлэх
явцад үүсэх нөхөрллийн хамаарал болон суралцагчдын тус бүрийн тухайн арга
барилд хандах хандлагын нөлөөллийг судалсан болно. Судалгаанд оролцсон
26 субъектээс мэдээлэл цуглуулан дүгнэн шинжлэхийн тулд, ижил
түүврийн ялгаатай үзүүлэлтийг хослосон Т – тест /paired-sample t-tests/ болон Ки квадрат /chi square/ тестийн аргыг тус тус ашигласан. Энэхүү судалгааны үр дүнд суралцагчдын
харилцан бие биенийгээ хянах шалгалтын үнэлгээ /чацуутны үнэлгээ/ ба багш нар
хянах шалгалтын үнэлгээ хоёрын хооронд нөлөө бүхий зөрүү байхгүй
гэх дүгнэлтэд хүрлээ. Харилцан бие биенийгээ хянах шалгалтад ямар
ч нөхөрлөлийн ялгаа ажиглагдаагүй, тус арга барил нь оюутнуудын хандлагад
эерэгээр нөлөөлж байна.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлээс орчуулсан өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Гадаад
Түлхүүр үг: #Багшийн үнэлгээ #Чацуутны үнэлгээ #Хандлага ба нөхөрлөл #альтернатив үнэлгээ