“Сургалтын цахим хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэхэд Adobe –ийг ашиглах нь”сэдэвт МХТ –ийн ахисан түвшний боловсрол олгох сургалт, түүний үр дүн
Хэвлэлийн нэр: МУБИС, КМТС-ийн Эрдэм Шинжилгээний Бичиг 6
Зохиогч:  Д.Норовсүрэн
Хамтран зохиогч: [Г.Ганбаяр:09.NIS060],[Ж.Дашдэмбэрэл:09.PRG020]
Хэвлүүлсэн огноо: 2014-04-24
Хуудас дугаар: 80-85
Өгүүллийн хураангуй: ЕБС –ийн багш нарын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх үндэсний, орон нутгийн хэмжээний, төрөл бүрийн сургалтуудыг МУ-ын засгийн газар, холбогдох яам, их дээд сургуулиуд, байгууллага институтын зүгээс тогтмол зохион байгуулж ирсэн билээ. МУБИС –ийн КМТС нь ЕБС-ийн багш нарын МХТ -ийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон төрлийн хөтөлбөрүүдийг боловсруулан сургалтыг зохион байгуулж ирсэн. 2012-2013 хичээлийн жилд Азийн хөгжлийн банкны “Боловсролын салбарын шинэчлэл төсөл” –ийн санхүүжилтээр зохион байгуулагдсан “Сургалтын цахим хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэхэд Adobe –ийг ашиглах нь” сэдэвт МХХТ –ийн ахисан түвшний боловсрол олгох 3 шатны сургалтыг КМТС –ийн багш нар амжилттай зохион байгуулсан. Өгүүлэлд энэхүү сургалтын явц, үр дүн, суралцагчдын сэтгэл ханамж, сургалтын явцад КМТС –ийн багш нарын хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулна.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #Сургалтын цахим хэрэглэгдэхүүн #МХХТ-ийн чадвар