Төсөлд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж туршсан үр дүн
Хэвлэлийн нэр: Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг багш бэлтгэх сургалтад нэвтрүүлж буй олон улсын туршлага
Зохиогч:  .Энхжаргал
Хамтран зохиогч: [Е.Батчулуун:M.GE02],[Г.Уранчимэг:M.MS06]
Хэвлүүлсэн огноо: 2015-11-24
Хуудас дугаар: 47-58
Өгүүллийн хураангуй: Боловсрол нь "сургуулилахуй" буюу анги танхимын сургалтаас хальж "хаанаас ч", "хэзээ ч", "хэн ч", "хэрхэн ч" суралцаж болох боломжийг өнөөгийн мэдээлэл-технологийн эрин үе олгож байна. Ийнхүү сургалтын хэлбэр олон янз болж түүнийг даган багш сурагчдын харилцаа, сургалтын арга зүй өөрчлөгдөж байгааг бид харж байна. "Үйлд баримжаалсан", "шинжлэн судлах аргад тулгуурласан" зэрэг сургалтын арга зүй манайд нэвтэрч, нутагшиж эхэллээ. Боловсролоор тэргүүлэгч орны туршлагаас харахад "Төсөлд суурилсан сургалт"-ын чиглэл хүчээ авч хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үеийн "дижитал" суралцагчдын хэрэгцээг хангахад тохирно хэмээн үзэх боллоо.
Энэхүү илтгэлд төсөлд суурилсан "Цөлийн цэцэрлэг" сургалтын нэмэлт хөтөлбөр боловсруулан туршсанаар багшийн хөгжил ба тогтвортой хөгжлийн боловсролд ямар хувь нэмэр оруулж байгаа үр дүнг танилцуулна.
Өгүүллийн төрөл: Олон улсын хурлын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Гадаад
Түлхүүр үг: #төсөлд суурилсан сургалт #асуудалд суурилсан сургалт